"Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу" хэмээх" Боловсрол" телевизийн шоунд олны танил эрхмүүд оролцож оюун ухаанаа сорьдог. Тус нэвтрүүлгийн оролцогчдод тавдугаар ангийн хүүхдээс ухаантай л гэж өөрсдийгөө боддог биз ээ. Гэтэл зарим оролцогчид арай ч дээ гэмээр асуултанд бүдрэх юм. 

Орчин үеийн гэгддэг сурагчдын прагромм агуулгаараа өөрчлөгдсөн ч гэлээ өмнөх үеийнхнээсээ арай ч хүн танихгүй болтлоо өөрчлөгдөөгүй л баймаар. Саяхны нэгэн дугаарт нь олноо хийлч Дээгий хэмээн хүндлэгддэг бүсгүй оролцсон юм. Тэрбээр асуултанд сурагчдын тусламжтайгаар хариулсаар 1 сая төгрөг хожих асуултанд ганцаараа хариулах болов.

Нэг сая төгрөгийг хожих асуултанд нь  "Дуурайсан" гэсэн үгэнд хэдэн "авиа", хэдэн "үсэг" орсон бэ? хэмээн түүнээс асуусан юм. Гэтэл хийлч Дээгий "авиа" гэдэг чинь юу билээ, хос эгшгийг хэлдэг бил үү гэж мунгинасаар байтал нь түүний бодох цаг дуусч орхисон. Тэрбээр 9 үсэг 3 авиа гэж хариулснаар бүдрэх нь тэр. Монгол хэлний хичээлээ үнэхээр мартсан уу эсвэл хичээлдээ муу байв уу.

Хоёрдугаар ангийн хүүхдээс асуухад "Дуурайсан" 9 үсэг, 7 авиа орсон байна гээд хариулчихаж дөнгөж байгаа юм.

Ямартай ч хийлч бүсгүй тус нэвтрүүлэгт орсноороо "авиа" үсгээ мэдэж авсан нь яамай даа.

Д.Ана