"Оюутолгой" ХХК-ийн уурхайн бүсэд коронавирусээр халдварласан нь батлагдсан нэг иргэнийг ХӨСҮТ-д хүргэсэн бөгөөд биеийн байдал дунд зэрэг байна" гэж аймгийн Онцгой комиссоос энэ сарын 16-нд мэдэгдсэн. 

Эхний тохиолдлын ойрын хавьтал болох хүмүүсийг тусгаарласан бөгөөд тэдний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.

Ийнхүү уурхайн бүсэд тохиолдол бүртгэгдсэнээс хойш Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх ачаа тээвэрт БНХАУ-ын тал хязгаарлалт тогтоох болсныг “SXCoal” мэдээлжээ. Гуравдугаар сарын 17-ны байдлаар тус боомтоор ачаа тээврийн нэг ч автомашиныг БНХАУ-ын тал руу нэвтрүүлээгүй байна.