Азид анх удаагаа Монголын тайзнаа тавигдаж мянга мянган үзэгчдийг байлдан дагуулсан “Ромео Жульетта” мюзикл энэ сарын 14-нд 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд үзэгчдийн хүсэлтээр ганцхан удаа дахин тоглогдохоор болжээ.

   “Сонгодог мюзикл продакшн”-аас дэлхийн сор болсон гайхимшигт бүтээлийг элгэн түмэндээ ийнхүү дахин толилуулж байгаа бөгөөд монголын урлагийн нүүр царай болсон авъяаслаг уран бүтээлчид тус уран бүтээлд дахин тоглоцгоож байгаа ажээ. Тус мюзиклын талаархи дэлгэрэнгүй  мэдээллийг 88090135, 89097117, 95150547 дугаараас лавлаарай.