УИХ-ын гишүүн Б.Энхбаяр

 “Өчигдөр БЗД-ийн 26 дугаар хороонд гэнэтийн сурпериз барилаа. 30 гаруй мянган хүнийг гэнэт хорьчихлоо. Хэлчихээр зугтана гэж сонин юм ярих юм. Төр нь яагаад иргэдэд итгэхгүй байгаа юм бэ?

Заавал хөл хорьж байгаад вакцин хийнэ гэсэн зүйл байхгүй” хэмээн асуув.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Шинжилгээний хариу гараад маргаашдаа дууссан тохиолдолд заавал урт хугацаанд хорихгүйгээр вакцинжуулалтыг эхлүүлэх ажлыг ЭМЯ хариуцаж байгаа.

УОК нийтээр нь биш хэсэгчилсэн байдлаар хөл хорих зарчмыг баримталж байна. Цаашид гаргасан алдаагаа давтахгүй байх вэ гэдэгт анхаарна. Заавал дүүрэг, хороогоор гэхгүйгээр байраар нь ч юм уу хэсэгчилж тогтоох чигийг барьж байгаа” гэлээ.

14:23 2021/03/18

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. 

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан  цар тахлын нөхцөл байдлын асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл өглөө.

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “БЗД-ийн 26 дугаар хорооны оршин суугчид хорооны Засаг даргыг солих гэж хорио цээр тогтоосон гэж үзэж байна. Хүний шинжилгээ сольсон ХӨСҮТ болон халдвар алдсан Энхсаран сувилалд ямар хариуцлага тооцох вэ” хэмээн асуув. 

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “БЗД-ийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоохтой холбоотой зарим асуудал байна. Эрт хэлчихээр иргэд зугтчихдаг гэсэн зүйл яриад сууж болохгүй. Дүрмээ ягштал мөрдөж, иргэдээ мэдээллээр хангах ёстой. Худалдаа үйлчилгээ, эмийн сан, эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулах учиртай. Бүх шатанд ойлголцлын зөрүүгүй ажиллах ёстой.

БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг даргын асуудлыг ярьж байгаа. Энхсаран сувиллаас анх халдвар алдагдсан. Тэрбум 300 сая төгрөгийг тусгаарлах байрны зардал гэж тус сувилал авсан. Гэсэн ч халдар хамгааллаа сахиагүй асуудал үүссэн. Эдгээр хүнд хариуцлага тооцохыг холбогдох байгууллагынханд үүрэг болгосон. ХӨСҮТ-д хүний өмнөөс шинжилгээ сольж авсан асуудал гарсан. 

ХӨСҮТ-д гарсан асуудалтай холбогдуулан прокурор, цагдаагийн байгууллагаас шалгахаар ажлын хэсэг орж байгаа” гэлээ.