БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхонд барилгаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Одоогоор хэргийн газарт Цагдаагийн байгууллагынхан очиж, үзлэг шалгалт хийж буй бөгөөд шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Мөн хотхоны тус хэсгийг хамгаалалтад авч, хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Яг одоо бүрэлдэхүүн шалгах ажиллагааг хийж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөв. Дуудлага мэдээлэл 12:24 минутад 15 давхарын цонхон дээрээ үсрэх гээд байна гэж ирсэн  бөгөөд 3 минутын дараа буюу 12:27д үсэрчихлээ гэж 2 дуудлага орж иржээ.