БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхоны байрнаас хүн унаж амиа алдсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Дуудлага мэдээлэл өдрийн 12:24 минутад ирсэн бөгөөд тухайн байрны 15 давхарын цонхон дээрээс эмэгтэй хүн үсрэх гээд байна гэж ирсэн бөгөөд 3 минутын дараа буюу 12:27д үсэрчихлээ гэж 2 дуудлага орж иржээ. Одоогоор хэргийг шалгаж байгаа бөгөөд гэр бүлийн маргааны улмаас тухайн эмэгтэй өндрөөс үсэрсэн байж болзошгүй байгаа аж. Түүнчлэн хэрэгт холбогдуулан 39 настай Б гэх эрэгтэйг түр саатуулан хэргийн талаар мэдүүлэг авч байна.