Дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Ариунзулыг танихгүй хүн ховор. Урлагийн тайзнаа олон залуусыг шуугиулж чаддаг залуу хайртаараа загврын тайзнаа гялалзаж яваа загвар өмсөгч О.Ариунзулыг сонгосон.

Олон нийтийн сүлжээгээр өөрийн үзэл бодлоо болоод хувийн амьдралаа нуулгүй дэлгэдэг дуучин  залуу  хайртай бүсгүйгийнхээ өмнө сөгдөн миний эхнэр болооч хэмээн гуйж байсан үеийнхээ зургийг нийтэлж олон нийтэд дэлгэлээ.

Тэднийг хамгийн тохирсон хосууд гэж фэнүүд нь үнэлдэг юм.

Д.Ана