Монгол нутагт нэгэнтээ хавар ирлээ. Цэцгэс навч ид дэлгэрч байна. Хүмүүсийн сэтгэл хөнгөрч, уужирч, ирэх цагийн түрүүг баярлан угтнам. Хавар гэж хамгийн сайхан улирал гэж олон хүн боддог бас бичдэг. Хавар гэж шинэ бүхний эхлэл байдаг гэж би итгэдэг. “Ёотон” сэтгүүл ч шинэ хайр, шинэ цэцэг, шиг энэ сайхан хаврын улиралд анхны дугаараа уншигч таны гар дээр дэлгэж байна. “Ёотон” сэтгүүл хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, зөвөлгөө, сонин хачин, фото зураг, нийтлэл, ярилцлага, зар суртилчилгааг хүргэж байгаа. Хов жив, элдэв цуурхал,, эх сурвалжгүй мэдээлэл, зохиогчийн эрхийг зөрчсөн нийтлэлээс татгалзаж олон улсын түвшний, тэр дундаа танин мэдэхүйн чиглэлээр мэдээ мэдээллийг нийтлэх нь ”Ёотон”сэтгүүлийн бусдаас ялгарах онцлог юм.

Чив чимээгүй алсран холддог хаварын нам гүмээс л хүмүүс бид дотоод сэтгэлийн гүнээс өөрсдийгөө олдог болов уу. Хүн бүрийг өөрийгөө олж шинээр нээгээсэй, хүсэл мөрөөдлийнхөө хөлгийг бариад эргэлт буцалтгүйгээр урагшаа тэмүүлээсэй хэмээн хүсч шинэ он тоолол, шинэ улирал эхлэхтэй зэрэгцэн шинэлэг бүхнийг агуулсаар мэндэллээ. Хамгийн анхны төгс, хамгийн сайхан мэдрэмжийг “Ёотон” сэтгүүлээс аваарай.  

Энэхүү цахим сэтгүүлийг та http://eoton.mn/  сайтаас болон  eoton аппликшнийг татаж авч унших боломжтой.