Дуунд дуртай дуучин монгол түмэн нэгэн үдшийг эрийн хиймор мандаасан монгол бөхийн өргөөнөө дэндүү сайхан өнгөрүүллээ. Тодруулбал МУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Дэндүү дээ, дэндүү” уран бүтээлийн цэнгүүн өнгөрсөн амралтын өдөр тоглогдсон юм. Тус тоглолтонд хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын шилдгийн шилдэг дуунуудыг амилуулсан олон алдартай уран бүтээлчид оролцож, түүний хит болсон “Ээжээс ерөөл хүсэх дуу”,  “Эрийн сайхан хийморь”, “Чойномын гунигт дуун” зэрэг гайхалтай уран бүтээлүүдийг эгшиглүүллээ.

 Ийнхүү 1990-ээд оноос эхлэн монголын дууны урлагийн томчууд нааддаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин Хуур” наадмаас 3 түрүү, 12 их шөвөг авч бөхөөр бол аль хэдийнээ “Даян аварга” болсон шилдэг уран бүтээлчийн тоглолт дэндүү сайхан болж өнгөрлөө.

 photo IMGM7317_zpsbf83fbf8.jpg  photo IMGM7284_zpsa8cb7d02.jpg  photo IMGM7242_zps8c47d1b5.jpg  photo IMGM7082_zps58d80712.jpg  photo IMGM7075_zps84952705.jpg  photo IMGM7324_zpsabdab21e.jpg  photo IMGM7221_zpsb227087a.jpg  photo IMGM7306_zpsb340a9da.jpg  photo IMGM7174_zpsa7ba8b38.jpg  photo IMGM7211_zpsccb38a86.jpg  photo IMGM7202_zpsebd361e3.jpg  photo IMGM7199_zps9de18d76.jpg  photo IMGM7182_zpsf1016e17.jpg  photo IMGM7168_zps50366b10.jpg  photo IMGM7144_zps548685ae.jpg  photo IMGM7227_zpsa24143de.jpg  photo IMGM7113_zpse3f6c61c.jpg  photo IMGM7104_zps329d86b5.jpg  photo IMGM7092_zps3458e985.jpg  photo IMGM7061_zps56a2f9ed.jpg  photo IMGM7052_zpsacbd07b5.jpg  photo IMGM7134_zps2f17cbda.jpg  photo IMGM7286_zps5c270a0e.jpg
Таныг урлагийн тэнгэр ивээг...