Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдарыг хүртээд удаагүй байгаа дуучин Н.Төмөрхуяг энэ сарын 19-нд эрийн хийморь сэргээсэн монгол бөхийн өргөөнөө хүндэтгэлийн тоглолтоо толилуулахаар болжээ. Тэрбээр тус тоглолтынхоо мэдээллийг хүргэхээр нөгөөдөр буюу 5 сарын 7-нд 11:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт хэвлэлийн хурлаа зарлалаа.

  Тус хуралд МУГЖ Н.Төмөрхуяг, Хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, МУУГЗ Б.Баямбабаяр, Анир студын захирал, хөгжмийн найруулагч, МУСТА Б.Алтанхуяг болон эрхэм гавъяаттай хамтран тоглох гэж буй МУСТА Балдан нар оролцох юм.

  Ийнхүү “Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг олон сайхан дууг амилуулж дуунд дуртай дуучин монгол түмний шүтээн болсон эрхэм уран бүтээлчийнхээ тоглолтонд өндөр амжилт хүсье. Энэ дашрамд дуулгахад хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд тоглолтыг суралжлах эрхийн мандатыг олгох юм байна. Ингээд та бүхэндээ “Хорвоод ганцхан ээждээ” дууны клипийг толилуулъя.