Ерөнхий сайд ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийн асуудлаар Хаанбанкны салбар дээр ажиллаж байна.

Тус зээл нь жилийн 3%-ийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, ААН-үүдэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөгийн зээл олгогдохоороо онцлог бөгөөд зээлийн дүнгийн 60%-д Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулах боломжтой. Мөн үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой /Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа нь нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй байх/ юм. 

Гуравдугаар сарын 22-ны байдлаар 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгоод буй билээ. 

Шууд үзэх: