"Universe Best Songs 2011" наадамд оролцон өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсан дуучдын нэг бол дуучин А.Хишигдалай.

Залуу уран бүтээлчдээс өвөрмөц хоолойтой дуучин бүсгүйг "DOLY’s" продакшн продюссерлэж хэд хэдэн дуу, клип гаргасан нь үзэгчдийн таашаалд нийцэж дуунууд нь хит болсон гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ. Хоёр жил хамтран ажиллаж байсан продакшнаа сольж “Royal miusic” продакшнтай 200 саяын гэрээ байгуулан уран бүтээлээ эрч хүчтэй хийж явсан ч мөн л хамтран ажиллахаа больсон юм.

Залуу дуучин нэгэн сэтгүүлд гарсан ярилцлагынхаа сэтгэгдлийг олж үзээд “Манай монголчууд хэтэрхий царайлаг, төгс биетэй, бүгд хотын элит гаралтай болохоор мань мэтийгээ байнга ингэж доош нь хийх юм даа. Энэ доор бичсэн комментууд ямар гомдмоор бас өрөвдмөөр юм бэ. Хэлэх ч үг алга” хэмээн бухимдаж буйгаа илэрхийлж шуугиан тарьж байсан удаатай.

Гаднаа даруухан, дотроо галзуу гэгддэг дуучин А.Хишигдалай автын осолд оржээ. Түүний биеийн байдал нь их муу байгаа гэнэ. Тэрбээр гадуур гэмтэл байхгүй, дотуур гэмтэлтэй авчээ. Тэрбээр осолд орох үедээ lexus 470 машинтай ганцаараа явж байсан аж. Энэ талаар эргэн мэдээллэх болно.

Дуучин бүсгүйн бэртэл гэмтэл амь наснаас нь холуур байгаасай гэж сонсогч фэнүүд нь хүсч байна.