Анх "Гала" хамтлагийн үүсгэн байгуулж урлагийн тогоонд орж ирсэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоог хүн болгон танина.

Өнгөрсөн онд ээж болсон ч үүнийгээ тэрбээр ихэд нууцалж байсан юм. Нэгэн ярилцлагадаа энэ тухайгаа "Өнгөрсөн зургадугаар сард “Гурван гал” эмнэлэгт амаржиж охинтой болсон. Охин маань одоо хоёр сартай. Амьдралдаа гарсан энэ том өөрчлөлтийг яагаад олонд дэлгэж, мэдээлээгүй вэ гэхээр эх хүнд үр хүүхдээ хамгаалах, харамлах төрөлхийн зөн совин ч гэх юм уу, сэтгэл байдаг юм байна. Ялангуяа Монгол зан заншил илүү хүчтэй байдаг гэдгийг мэдэрлээ. Охиноо олсон тэр цагаас эхлээд л энэ сэтгэл маань “ажиллаж” өдөр ирэх бүр, охин маань томрох тусам улам ихэссэн. Үр хүүхдээ харамлах, хамгаалах гэдгийг би эх хүн болоод л мэдэрлээ. Энэ зөн совингоос гадна манай гэр бүлийн хүндэлж явдаг номын багш маань “Нялх үрээ олны хэл амнаас хамгаалж, тодорхой хугацааны дараа ярьж хэлээрэй” гэж захиж байсныг ч дагасан юм. Тийм болохоор хүмүүс гайхаж, зарим нь төрсөн нь үнэн, зарим нь худлаа гэхчилэнгээр янз бүрийн мэдээлэл гарсан байх. “Ану төрсөн” гэсэн мэдээллийн мөрөөр надтай олон хүн холбогдож энэ талаар асууж лавласан. Тэр болгонд би худлаа ч гээгүй, үнэн ч гээгүй бөөрөнхий хариулт өгөөд л өнгөрч байсан. Тухайн үед охин маань дөнгөж төрсөн улаан нялзрай нялх байсан учраас шууд үнэнийг хэлчихэж чадаагүй юм. Дээр хэлж байсанчлан эх хүний байгалиас заяасан үрээ харамлах хайрлах сэтгэл маань дийлээд л явсан хэрэг. Тэр үед асууж лавлаж байсан хүмүүст “Намайг ойлгоорой” гэж хэлмээр байна. Мэдээж энэ хорвоо дээр хүн болоод төрчихсөн, гэр бүлийн маань аз жаргал болсон хөөрхөн охиноо би нэг л өдөр танилцуулах нь мэдээж байсан ч тухайн үед арай эрт байсан" хэмээн нэгэнтээ тайлбар хийсэн.

Өдгөө охиноо өсгөхийн зэрэгцээ дараагийн ажлаа төлөвлөөд тун завгүй яваа. "Охин өрөөсөн гутлаа гээчихээд ээжийгээ панаалдаж байгаа нь" гэж дээрх зургийг олон нийтэд дэлгэсэн юм.