Коpонавируст халдварын эсрэг вaкцины нийлүүлэлт хoйшилсон гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Тэрбээр Өнөөдрөөс 15 хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэмд шилсэн. Энэ хугацаанд вакцинжуулалтыг түр хугацаанд хойшлуулсан.

Учир нь дөрөвдүгээр сарын 1O, 12-нд тус бүр 3OO мянган тун коронавирусийн эсрэг вакцин манай улсад ирэх байсан боловч хойшилсон. Энэ биднээс шалтгаалаагүй. Дэлхий нийтээр вакцин хомстсон энэ үед манай улс вакцин үйлдвэрлэгч орон биш гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцины тээвэрлэлт хойшилсон юм.

Анх Синофарм үйлдвэрийн вакцины тун хоорондын зай 28 хоног байна гэх зөвлөмжийг өгсөн тул энэ хугацаанд вакциныхаа хоёр дахь тунг хийлгэх болсон иргэн олон бий.

Үүнтэй холбоотойгоор бид Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины талаарх албан ёсны мэдээллийг БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс авсан.

Ингэхэд Синофарм вакцины Вероселл вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дотор хийхэд дархлаа тогтцод өөрчлөлт гарахгүй гэж мэдээлсэн гэв.

Хэрэв хөл xopионы дараа вакцин хуваарийн дагуу ирвэл өдөрт 6O OOO-аас дээш хүнийг дархлаажуулна

Үргэлжлүүлэн ЭМЯ болон ХӨСҮТ-өөс өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа хатуу хөл хорио тавих саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Учир нь халдвар нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал ихсэж, нac бapaлтын эpcдэл ч нэмэгдэж байсан юм.

Гуравдугаар сарын 25-наас хойш л гэхэд нийт 25 хүн коронавирусийн улмаас нас барлаа. Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт 2O хүн эмчилгээ хийлгэж байна.

Хэрэв дөрөвдүгээр сарын 26-наас хойш вакцин хуваарийн дагуу нийлүүлэгдвэл 80 цэгийг вакцинжуулалтад зориулж гаргасан.

Бид төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн насанд хүрсэн хүмүүсийг коронавирусийн эсрэг эхний тунгаар бүрэн дархлаажуулсан байх болно.

Ингээд тавдугаар сарын 31-н гэхэд нийслэлийн хүн амыг хоёр дахь тунгаар бүрэн дархлаажуулна гэж төлөвлөсөн.

Бид 15 хоногийн хугацаанд 120-160 цэгийг нэмж байгуулж буй. Ингээд хөл хорионы хугацаа дуусмагц өдөрт 6O OOO-аас дээш хүний вакцинд хамруулахаар бэлтгэж байна гэдгийг хэллээ.