Бишкек хотоос жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид “Хүннү эйр” ХХК-ийн онгоцоор эх орондоо ирсэн бөгөөд халдвар авсан тамирчид эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ эхэлсэн гэж БТСУХ-ноос мэдээлж байна.

Тэдний биеийн байдал нь хэвийн байна. Харин бусад тамирчид болон багийн гишүүд халдвар хамгааллын дэглэмийн дагуу тусгаарлагдаад байгаа юм.

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зарим тамирчид коронавирусний халдвар авсан тул Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны журмын дагуу Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд багаар нь оролцуулаагүй.

Харин тусдаа бэлтгэл хийж байсан Саиед Моллаиг ойрын хавьтагч биш тул тэмцээнд оролцохыг зөвшөөрч, улмаар манай легионер тамирчин хүрэл медаль хүртсэн билээ.

 

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг