Вакцин хийлгэснээс үүдэн бие нь муудаж улмаар өвчин нь хүндэрч зарим хуруугаа тайруулсан долоон настай Н.Энхбилэг охины талаарх мэдээллийг өмнө бид уншигч та бүхэндээ хүргэж байсан билээ.

Энэ удаа та бүхэндээ таатай мэдээ дуулгаж буйдаа баяртай байна. Охин БНСУ-ын Инчоны их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр явсан. Гэвч маш хүнд хагалгаа хийлгэж, цусыг нь юүлж цэвэршүүлэх зэрэг эрсдэл өндөртэй эмчилгээ хийлгэхээр болж эмчилгээний зардал нь 60 гаруй сая төгрөг хэрэгтэй болсон юм. Харин охинд нутгийн гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга арван сая төгрөг, Д.Ганбат гишүүн таван сая төгрөг өгч түүнд сэтгэлийн дэм өгсөн билээ.

Тэгвэл Н.Энхбилэг охин Монголынхоо сайхан сэтгэлт ард түмний хандив тусламжаар энэ бүхэн зовлон бэрхшээл ард хоцорч Н.Энхбилэг охины хагалгаа амжилттай болж эх орондоо ирлээ. Өчигдөр ҮХАА-н сайд Х.Баттулгатай Н.Энхбилэг охин яаманд дээр очиж уулзан баярласнаа илэрхийлсэн юм.

Удахгүй Н.Энхбилэг охины гэр бүлийнхэн хэвлэлийн хурал хийж ард түмэндээ талархал илэрхийлнэ гэдгээ ч дуулгалаа.

Х.Даваа