МАН-ын харьяанд байсан Лениний музейг улсын өмчид авахаар бүтэн жил гаруй хугацаанд шүүхээр явж байгаа билээ. Тэгвэл шүүхийн бүх шатны дүгнэлтээр Лениний музейг улсын өмчид авч Т.Батаарын музей байгуулах нь зөв гэсэн шийдвэр гарсан юм.

Тус Ленины музейг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “МАН урд өмнө ч төрд хүлээлгэн өгөхөд бэлэн байгаагаа ССАЖЯ-д мэдэгдэж шүүхээр заргалдах хэрэг байгаа эсэхийг сануулж байсан. Харамсалтай нь тус яам МАН-ын энэхүү саналыг хүлээн аваагүй юм. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлөөс шийдвэр гарч, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулгаар ахлуулсан комисс байгуулж, Лениний музейг буцааж өгөхөөр болсон.

Гэтэл Ленины музейг буцааж өгнө хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдэгдсээр байтал дөнгөж сая шүүхийн шийдвэр  гүйцэтгэх  газар,  төрийн өмчийн хорооныхон тус музей рүү хаалгыг нь эвдэн дайрч орлоо.

Энэ нь хуулийн байгууллагынхан ёс зүйгээ уландаа гишгэж буй гэдгийг баталж байна. Мөн Ленины музейн барилгад хэт шунасан нэгний дайралт хэмээх хардалыг ч төрүүлэхүйц үйлдэл боллоо.

 

 

 

 

 

Х.Даваа