Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 14 буюу ирэх лхагва гаригт тохионо. Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 насандаа бурхны хутгийг олж гэгээрсэн, мөн 81 сүүдэртээ гаслангаас хагацан нярваан дүр үзүүлсэн гурван их үйл зэрэгцсэн энэ өдрийг Бурхан багшийн их дүйчин өдөр хэмээн нэрлэдэг. Энэ өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог билээ.

Бурхан багшийн их дүйчин өдрөөр сүсэгтэн олон Гандантэгчинлэн хийдэд очиж, мөргөж сүсэглэдэг уламжлалтай. Мөн энэ өдөр "Хүсэл биелэх өдөр" хэмээн бэлгэшээж, гэрэлт зул өргөх ёслол үйлддэг юм. Энэ жилийн гэрэлт зул өргөх ёслол Бурхан багшийн их дүйчин өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Х.Даваа