Хүмүүнлэгийн үйлсэд оролцох хүсэлтэй монголын их дээд сургуулиудын төлөөлөл болсон “Бусдын төлөө–Залуусын нэгдэл” нь анхны үйл ажиллагаагаа Нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р тусгай сургуулийн хүүхдүүдэд бие сэтгэл болоод эд материалын дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Аз жаргалыг сэтгэлдээ мэдэрье” хандивын тоглолтыг тавдугаар сарын 08-нд буюу өнөөдөр 18:00 цагаас “АСА Цирк”-д ганцхан зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах үндэслэл нь 2013 оны хавар тус сургуулийн хүүхдүүд МУИС-ийн урлаг зааланд урлагийн тайлан тоглолтоо хийсэн нь залуус бидний сэтгэлд тодоос тод үлдэж эдгээр хүүхдүүдэд туслах юмсан гэсэн чин хүсэлдээ автсаар үүнийгээ ажил хэрэг болгон хэрэгжүүлж байгаа юм.

 Хүүхэд залуучуудад тусламж үзүүлэхээр нэгдсэн тус нэгдэл нь албан ёсны 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсын их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Их засаг их сургуулт гэх мэт их дээд сургуулиудын төлөөлөл болсон мянга мянган залуусаас бүрдсэн нэгдэл билээ.

Та бүхэн энэхүү тоглолтонд хүрэлцэн ирж тэдгээр хүүхдүүдийн сэтгэлийн галыг хамтдаа асаагаарай!

Ерөнхий ивээн тэтгэгчээр: “Глобал бридж”
Хамтран зохион байгуулагчаар:

  • “Монгол Улсын Их сургууль – Оюутанд үйлчлэх төв”
  •  “ Talent Student” клуб

Ивээн тэтгэгч байгууллага:

  • “Хөх монгол” принтинг
  • “ Жүр-Үр” ХХК
  • “Kim’s mall” хүүхдийн хувцасны их дэлгүүр

Дэмжигч байгууллага:

  • “Голден жим” фитнесс клуб
  • “Хувь хүний хөгжлийн институт”
  • “Эм Си Эс” групп
  • “Абсольют” сургалтын төв
  • “Номтой нөхөрлье” клуб
  • “All Events” менежмент компани

Тоглолтонд урилгаар:

  • Үндэсний шилдэг илтгэгч Д.Гантулга
  • МУГЖ Б.Дашдондог
  • BX
  • A Cool
  • Насанбуян
  • Баярцэнгэл
  • УДБЭТ-ийн гоцлол дуучин Шижирболд
  • Motive хамтлаг
  • MixX хамтлаг нар оролцоно.

Мэдээллийн ивээн тэтгэгчээр:

  • UBS телевиз
  • TV9 телевиз
  • TV5 телевиз
  • TV-25 телевиз
  • Eagle news  телевиз
  • Монгол HD телевиз
  • Royal HD Залуусын телевиз
  • Эх орон телевиз
  • ECO телевиз
  • Монголын сайтын холбоо
  • Dorgio.mn
  • Монголын үнэн өдөр тутмын сонин
  • Ардчилал сонин
  • Зууны мэдээ сонин
  • Үндэсний шуудан сонин
  • Шинэ долгион 107.5 фм

www.URLAG.mn