“Нарантуул” олон улсын худалдааны төвд хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл болон амьтны гаралтай түүхий эд, арьс үс, шувууны өд, толгой болон хавх, бууны сум, 50 мм-ээс дээш диаметртэй тор зэрэг ангийн хэрэгсэл, нэн ховор ургамлыг байнга худалдсаар байна.

Иймээс МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтэс хамтран захын удирдлагатай уулзаж ярилцлаа. Зөвшөөрөлгүй цэгт, мэргэжлийн бус хүмүүс хууль бусаар худалдаа эрхэлж байгааг таслан зогсоохын тулд дотоодын хяналтаа тогтмол хийж, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмыг мөрдөн, ажиллагчдынхаа хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхийг анхааруулжээ.