Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 4 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Эдгээрээс зөрчилтэй 2, зөрчилгүй 3, харьяаллын дагуу шилжүүлсэн 5 гомдол, мэдээлэл байна. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 47 гомдол шалгагдаж байна.