Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөдийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус дулаан, өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед  секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.