"Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая" уриан дор 6 дахь жилдээ зохион байгуулагдсан “Universe Best Songs-2014” наадам шилдгүүдээ тодруулсан билээ. Тэгвэл тус наадмын тайзнаа үе үеийн шилдгүүд өрсөлдсөн гайхалтай дурсамжаа сэргэхэээр өөрсдийн нөхөрсөг тоглолтоо үзэгч түмэндээ хүргэж эхэлсэн.

Үргэлж шинэ содон хоолойтой авьяастнууд төрөн гардаг “Universe Best Songs” наадам дахин нэгэн шинэ хуудсаа нээж, ийнхүү үе үеийн шилдгүүдийн анхдугаар наадмыг зохион байгуулж байгаа аж.

Уншигч та бүхэнд "Best of the Best" наадмын эхний шатнаас  гайхалтай өрсөлдөөн, сэтгэл сэргээсэн "Гадаад" дуунуудыг сонссон байх гэдэгт итгэлтэй байна. Харин энэхүү наадмын хоёрдугаар шатанд шилдгүүд "Улаанбаатар чуулга"-ын тайзнаа "Монгол" дуугаараа оролцлоо.

Энэ удаад оролцогч нар хуучны сэтгэлд хоногшсон дуугаа хуран цугласан олондоо толилуулсан нь өрсөлдөөн тун хүчтэй болж өндөрлөсөн юм.

Дараагийн шат болох гуравдугаар шатандаа тэд "Дуэт дуу"-гаар оролцох бөгөөд "шилдэг-15" оролцогч тунан үлдэж дөрөвдүгээр шатанд оролцох эрхээ авна.

Харин шат шатны шалгаруулалтын үеэр хасалт хийгдэхгүй ч гуравдугаар шатнаас шилдгийн шилдэг 15 оролцогчийг тодруулж, "Гала" тоглолтонд оролцох эрхээ аван ая дуугаа өргөнө.

Тун удахгүй "Best of the Best" наадмын хоёрдугаар шат "UBS" телевизээр үзэгчдийн хүртээл болох бөгөөд онлоайн түгээгч www.Dorgio.mn сайтаар гарах юм.

Дашрамд дуулгахад, үе үеийн шилдгүүдэд уншигч та бүхний хайртай, дууг нь сонсохыг хүсдэг дуучин оролцож буй нь дамжиггүй ээ. Хэрвээ тийм бол та өөрийн саналаа хайртай дуучиндаа 151951 мэссэж илгээж түүнийгээ дэмжих боломжтой. Мөн http://Universe Best Songs цахим хаягаар саналаа өгөөрэй.

 

 

 

Д.Ана