Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хүний сорьцод шинжилгээ хийхэд 533 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 49,175 боллоо.

Мөн хугацаанд 1,065 хүн эдгэрсэн бол долоон хүн уг өвчний хүндрэлээр эндэв. Нас барсан хүмүүсийн тухайд 53-79 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.