2014 оны 05 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

    Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв, зүүн, говийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шууурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, баруун зүгийн нутаг, говийн нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 97 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.