Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 8,399 шинжилгээ хийх явцад 684 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 51,931 болж байгаа. 684 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд

638 нь Улаанбаатар хотод
41 нь орон нутагт бүртгэгдлээ" гэв.