ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр -  "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7,520 хүний сорьцод шинжилгээ хийхэд 539 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 52,470 боллоо.

Мөн хугацаанд 485 хүн эдгэрсэн бол дөрвөн хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлоос 46,338 нь эдгэрсэн бол 248 хүн уг өвчний хүндрэлээр эндээд байна" гэв.