Баян Өлгий аймагт тусгаарлагдан нөхцөл байдлын талаар гомдолтой байгаа талаараа манай сайтад санал хүргүүлсэн иргэн Б.Цэрмаа болон Цэвэлмаа нарын илгээсэн мэдээллийг хүргэж байна.  Түүний хувьд буяны ажилд оролцохоор тус аймгийг зорьсон ч аавынхаа буяны ажилд ч оролцож чадалгүй тусгаарлалтын байранд 14 хоносон гэдгээ бичсэн юм. Ингээд түүний манай сайтад илгээсэн мэдээллийг уламжилж байна. 

2021. 05. 07. Улаанбаатар хотоос вакцины 1р тундаа хамрагдсан тухайн гарах өдрийхөө өмнөх өдөр пср шинжилгээгээр 5 хүний хариу сөрөг гараад хувийн унаагаар Баян-Өлгий аймгийн Алтай сумруу буяны ажлаар явж байхдаа тус аймгийн төвд 05-р сарын 09ны ирээд түргэн оношлуурын пср шинжилгээгээр сөрөг хариутай 7 хоногийн тусгаарлалтанд орсон, 6дахь өдрөө пср шинжилгээ өгсөн боловч 2хүний хариу эерэг гарсан. Эерэг хариу гарсан 2 хүнийг эмнэлэгийн байгууллага руу шилжүүлж, сөрөг хариу гарсан 3 хүн тусгаарлах байрандаа үргэжлүүлэн 7 хоногоор тусгаарлагдсан.

3 хүний пср хариу сөрөг гарсан учир тусгаарлах байрнаас гаргаж 7 хоног гэрийн хорионд тусгаарлаж өгөөч гэсэн өргөдөл хүсэлт гаргасан боловч аймгийн онцгой комисс, шуурхай штаб нь өргөдөл хүсэлт хүлээж авахгүй, тус тусгаарлах байранд тусгаарлагдана гэсэн хариу өгсөн . Бид Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, 1жил гаруй хугацаанд хөл хорионы дэглэмтэй ажил орлого зогссон байгаа энэ хүнд үед тус аймгийн тусгаарлах байрны 1 хүний хоногийн төлбөр 55 000 төгрөг, 1 хүний 7хоногийн төлбөр 385 000 төгрөг, үргэлжлүүлээд 7 хоног тусгаарлагдвал 1 хүний 14 хоногийн төлбөр 770 000 төгрөг үнэндээ төлж дийлэхгүй байгаагаа илэрхийлж тус аймгийн онцгой комиссийн даргад өргөдөл хүсэлтийг уламжлан хүргүүлж, шуурхай штабын холбогдох албан тушаалтануудад утсаар хэлсэн боловч огт хүлээж аваагүй.

Тус аймгийн онцгой комиссийн тусгаарлалтын байрны өрөө тасалгааны ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлт туйлын хангалтгүй байна. Өрөөний булан тохой аалзны тор, цонхны рам шороотой тоос тоосонцор ихтэй, ширээ сандал эд аж ахуй эвдэрч хэмхэрсэн, өрөөний гэрэлтүүлэг болон унтраалга нь масстай, ариун цэврийн өрөө бохир ариутгалын бодис байхгүй, халуун ус байхгүй , шалны дрож нь тамхины цогонд түлэгдсэн, маш хангалтгүй байна. Иргэд халдвар хамгаалалын дэглэмээ барьж тусгаарлагдсан ч өрөө тасалгаанаас ковидийн болон бусад халдварт өвчинөөр өвчлөхөд үгүйсгэхгүй орчин нөхцөлд иргэдийг тусгаарлаж байна.

Тусгаарлалтын байрны талаар санал гомдолоо тус аймгийн онцгой комисс, шуурхай штаб, мэргэжлийн хяналтын газар мэдэгдсэн боловч хариу арга хэмжээ огт хүлээж аваагүй, мэргэжлийн хяналтын газрын холбогдох хүмүүс ирээд гомдол гаргасан бид нарт, та нар өөрсдөө өрөө тасалгаандаа цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийцгээ! Та нар 5 одтой зочид буудалд байгаагүй шүү! гэх мэтээр загнаж зандараад явсан.

Бид Улаанбаатар хотоос пср шинжилгээны сөрөг хариутай 5 хүн тус аймагт ирээд тусгаарлагдаж байх хугацаандаа 2 хүн тухайн тусгаарлалтын байрнаас халдвар авсан байж болзошгүй гэсэн таамаг хардалт байна. Бас тусгаарлалтын байрны талаар удаа дараа гомдол гарсан болохоор 2 хүний пср шинжилгээний хариуг зохион байгуулалтайгаар өөрчилсөн байж ч магадгүй гэсэн таамаг хардалт байна. Эерэг гарсан 2 хүний биеийн байдал хэвийн. Ковидийн ямар ч шинж тэмдэг байхгүй, цусны шинжилгээний хариу хэвийн, цээжны зураг нь голомтгүй байгаа.

Тус аймгийн Алтай сумын төвд төрсөн аавынхаа буяны ажилд оролцож ч чадаагүй, аймгийн тусгаарлах байранд 14 хоногийн хугацаанд сэтгэл санаа, цаг хугацаа, мөнгө санхүүгийн хүнд хэцүү байдалд байна. Тус аймгийн удирдлага болон холбогдох төрийн байгууллагуудын албан тушаалтнууд иргэдтэй харилцах харилцаа, хүнд суртал туйлын хангалтгүй байдаг юм байна. Тус аймгийн онцгой комисс цар тахалтай байгаа энэ хугацаанд аймгийн төвөөр дамжин өнгөрч буй улаанбаатар болон бусад аймаг орон нутгийн иргэдтэй гадуурхаж харьцаж, тусгаарлах байрны нэрээр цаг хугацааны болон сэтгэл санаа, мөнгө санхүүгийн дарамт шахалттай, хүнд сурталтай үйлчилгээ үзүүлдэг аймаг юм байна.

Бид бүхэн маш их гомдолтой байна. Бид тусгаарлалтын байрнаас гарсаныхаа дараа, дараах гомдолоо Улаанбаатар хот руу дээд шатны байгууллагуудад болон мэдээлэлийн байгууллагад хандаж мэдэгдэхгүй бол дахиад пср шинжилгээний хариуг зохион байгуулалтай өөрчилж магадгүй гэсэн айдастай байгаа билээ.

Өнөөдөр 05-рсарын 22ны өдөр тусгаарлалтын байрны 14 дэх хоног тусгаарлалтанд тусгаарлагдсан 3 хүний пср шинжилгээний давтан хариу сөрөг гарсан. Эерэг хариутай эмнэлэгт хүргэгдсэн 2 хүний биеийн байдал хэвийн. Улаанбаатар хотоос төрсөн Аавын буяны ажилд оролцож чадалгүй тусгаарлагдсаар байгаад 14 хонолоо. Тус аймгийн онцгой комисс, шуурхай штаб бид бүхэнд хүндрэл чирэгдэл маш их учрууллаа. Баян-Өлгий аймгийн тусгаарлалтын байр Думанд буудалд тусгаарлагдаж байсан. Бидний гомдолыг танай байгууллага шудрага үнэний дуу хоолой болж холбогдох дээд шатны байгууллагуудад мэдээлэлж өгнө үү.

Бодит зураг, бичлэг баримттай явуулав. УБ хот, БЗД 13-р хорооны иргэн. Б. Цэрмаа , УБ хот, БЗД 14-р хорооны иргэн Б.Цэвэлмаа 

Бичлэгийг эндээс үзнэ үү

https://fb.watch/5GKupQnlXS/

https://fb.watch/5GKw0AUZNP/