Сайн байцгаана уу. Намайг  С гэдэг.  Би  26 настай, нөхөртэй,  нэг охинтой. Аз жаргалтай, хүсэл тэмүүлэлтэй энгийн л нэг  дундаж гэр бүл.   Гэхдээ нэг юм байнаа. Би  нөхөртэйгээ амьдраад   гурван жил болж байгаа.  Тэгээд  нөхрөөсөө уйдсан зүйлгүй ч  гэсэн  нэг удаа  согтуудаа  ажлынхаа нэг залуутай   унтчихсан байсан.  Тэр залуу болохоор миний хажууд суудаг, ганц  бие,  надад сайн, халамжтай залуу.  Ажлаараа  уухдаа л би тасарчихсан. Тэгээд л унтчихсан юм шиг байгаа юм.  

 Нөхөр маань надад итгэдэг болохоор гадарлаагүй. Гэхдээ нөхрөө харахаар, хуурснаа бодохоор нэг л санаа зовоод, тэр хүнийг  мэхлээд байгаа юм шиг санагдаад байна.  Яагаад гэхээр бид хоёр бие биендээ бүхнээ ярьдаг болохоор айгаад, санаа зовоод, хуураад, элэг бариад байга юм шиг  надад эвгүй санагдаад байна.

нэг удаа санаандгүй хуурснаа хэлэх үү байх уу?  Хэлчихээр бас  асуудал үүсдэг юм болов уу?  Яах вэ?