2014 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

   Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шууурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар 8-13 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, баруун зүгийн нутаг, говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.