ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хуагцаанд 69,022 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,312 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн нийт тохиолдол 68,287 болж нэмэгдлээ.

Мөн хугацаанд 444 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 6 хүн уг өвчний улмаас энджээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар авсан 55,157 хүн эдгэрээд байгаа бол 324 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна" гэв.