21:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 52,69 хувь хүрч санал хураалтыг хүчинтэйд тооцоход хангалттай хүрэхээр үзүүлэлт боллоо. Өөрөөр хэлбэл 50 хувь давсан учир саналын дүн хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдсэн байна.

Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан, Налайх дүүргийн ирц хамгийн муу буюу 52% байгаа бол Баянгол болон Баганхангай дүүргийн ирц 61% давлаа. 

Аймгуудаас Сүхбаатар аймгийн сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 58%-тай байгаа бол Сэлэнгэ аймагт ирц 39%-тай байна.