Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хоёр нь өчигдөр мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийлсэн. Харин АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Эрдэнэ өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Ардчиллын туг сүлд нь болж тусгаар Монгол Улсынхаа баталгаа болсон АН-ын үнэнч шударга гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье. Та бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадсандаа бахархах ёстой. Та нар маань ардчиллын баатрууд шүү" гэлээ.