Сүхбаатар дүүргийн 15-р хорооны Дамбадаржаа дахь гүүр үерийн улмаас нурж, тухайн орчмын айлууд усанд автсан талаар НЗДТГ-аас мэдээлжээ. 

Тус бүсэд 1098 айл байгаа аж. Цаашдаа үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа учир илүү хүнд нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байна.