Толгойт-Улаанбаатар өртөө хоорондын төмөр замыг шинэчлэх замын их засварын ажил хийгдэж байна.

Үүнтэй холбоотойгоор энэ сарын 14-ний даваа гаригийн 06:00-18:00 цагийн хооронд Таван шарын ойролцоох 396-р километрийн төмөр замын гармыг 3-4 удаа 10-15 минутын хугацаатайгаар аж ахуйн галт тэргүүд түр эзлэн зогсох тул дээрх хугацаанд гармыг үе үе хаах зайлшгүй шаардлага үүсэж байна.

Үүний улмаас авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсч болзошгүй тул аль болох уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч нарт анхааруулж байна.