Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр баруун зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2014 оны 05 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говь, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.