“Маск” хамтлагийн жүжигчин Мөнхсайхан бага байхын хөвгүүдтэй биш охидтой их нийлж дээс жартаа эргүүлж хов ярьсан шиг явдаг байж. Тэрээр хэрвээ жүжигчин болоогүй бол  саальчин болох байсан гэнэ. Учир нь Mөнхсайхан Баянхонгор аймгийн Галуут сумын хүн бөгөөд түүний нутгийнхан сарлаг элбэгтэй, дээрээс нь сарлаг нь монгол үхрийг бодвол ааш авир ихтэй тул эрчүүд нь ихэвчлэн саалиндаа гардаг аж.

   Тиймээс  жүжигчин болж чадахгүй бол малчин болохоор шийдээд байсан түүний хувьд  саальчин болох нь тодорхой гэнэ. Жүжигчний багын хочийг нь “шанага” гэдэг бөгөөд яагаад ийм хочтой болсноо өөрөө ч мэддэггүй гэнэ лээ.