Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар цахим наадмаа хугацаанд нь хийх шийдвэр гаргалаа. Учир нь намрын ажил цалгардах тул наадмыг хугацаанд нь хийх шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, Хичээл эхлүүлэх, ургац, бүтээн байгуулалтын, өвөлжилтийн бэлтгэл гээд одооноос бэлддэг улирлын ажлууд байдаг  гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Орон нутгийн наадмыг тохиолдол тоо буурвал 7 сарын 20-ноос хойш зохион байгуулна. Ингэхдээ УОК-оос эрсдлийн үнэлгээ хийж тухайн орон нутагт наадам зохион байгуулахыг эсэхийг шийднэ. Улаанбаатар хотод 07 сарын 10-12 өдрүүдэд цахим наадмаа хийх шийдвэр хэвээрээ гэв.

Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар болон дархлаажуулалттай холбоотой асуудлыг танилцуулжээ.

Тодруулбал, тус яамнаас ирэх долоо хоногт 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газар хүүхдүүдийг дархлаажуулах асуудалд нухацтай хандаж байгаа. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Pfizer вакцинаа дархлаажуулж эхэлсэн. Монгол Улс судалгаануудыг хийж, үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авсан. Зөвлөмжид 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтойг тусгасан байгаа.

Мөн Даваа гарагт ДЭМБ-ын холбогдох байгууллагуудад  хүсэлт тавьж, зөвшөөрлийг аваад байна. Албан ёсны зөвлөмж нь энэ долоо хоногт ирнэ. Иймд ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулна" гэлээ.

Манай улсад 12-17 насны 290 мянга орчим хүүхэд бий юм.