Монголын Үндэсний кино урлагийн академийн тэргүүн, кино найруулагч Б.Цогтбаярын бүтээл “Луйвар” монголын уран сайхны кино өнөөдөр буюу тавдугар сарын 12-ны 18:00 цагаас "Тэнгис" кино театрд нээлтээ хийнэ бүх кино театруудаар гарч эхлэх гэж байна. 

   Кино группынхний ажил чамлахааргүй хугацаанд амжилттай явагдаж, ийнхүү үзэгч олонд нээлтээ хийх болсонд уран бүтээлчид баяртай байгаа юм. Манай нийгэмд улам бүр лавшин  бугшсаар буй  луйвар хэмээх хар толбоны “Жатга”-ыг арилгахыг хүссэн үзэл санаагаар уран бүтээлч  Н.Пүрэв зохиолоо бичсэн бол, найруулагч  Б.Цогтбаяр энэ санааг тод томруун харуулж, жинтэй уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхийг зорьжээ. СТА С.Ариунбямба, Ч.Ундрал, Баярхүү зэрэг жүжигчид гол дүрийг нь амилуулсан бол ерөнхий зураглаачаар Ц.Энхцогт, хөгжмийг Оки бичиж, эвлүүлэгчээр Э.Энхтулга хэмээх залуу ажиллажээ. Ямартаа ч сайн сэдэв, сайн уран бүтээлчдийн хөдөлмөрийн шимээр нэгэн  шинэ уран бүтээл үзэгч түмэнд хүрэх нээ. Ингээд өнөөдөр нээлтээ хийх “Луйвар”  киноны уран бүтээлчдэд амжилтын дээдийг хүсэн ерөөе.