"Хайрын орчлон, Төгөлдөр гоо, Жиндээх салхигүй хорвоо, Хайрын мишээл, Гэгээн гуниг, Зүрхэнд тэмүүлэх сэтгэл" гэх мэт энэ олон хит дууны эзэн дуучин, МУСТА Г.Чинболор өөрийн бие даасан тоглолтоо энэ сарын 22-нд хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.

   Ангийнхаа охинтой хослон дуулж урлагийн тогоонд орж ирсэн залуу уран бүтээлчийн анхны уран  бүтээл нь "Жиндээх салхигүй хорвоо". Түүний энэхүү дуу нь хит болсноор нийтийн дууны урлагт өөрийн гэсэн орон зайгаа олж авах боломж нээгдсэн гэдэг. Ингээд та бүхэндээ дуучин Г.Чинболорын уран бүтээлийнхээ талаар өгүүлсэн сонирхолтой нэвтрүүлгийг хүргэж байна.