Сайн байна уу? Нэрийг маань нууцлаад өгөөрэй би 23настай нөхөртэй 1хүүхэдтэй одоо жирэмсэн юмаа нөхөр маань гарж орж ууж идэх дуртай ч бусдаар элдэв янзын ааш авир араар тавилт нтр байдаггүй гэртээ олсон мөнгө төгрөг бүхнээ авчирч өгдөг.

Гол асуудал нь манай нөхөр рүү найзн гэх хүүхэн бас нөхөртэй эхэндээ найз гэж бодож элдэв юм бододггүй байлаа гэтэл байнга нөхөр лүү залгаж шөнө ирээд авчих тэгж тус болооч энээ тэрээ гээд манай нөхөр бас гэрт нь очиж нөхөр нтр нь байхгүйд шөнө уугаад сүүлдээ намайг байхгүй хойгуур гэрт ирж 2 3удаа уусан байх юм.

Би тэсгэл алдаад нөхөртэй нь ярьж тэр хүүхэнтэй ярилцлаа. Тэгтэл чамаас л болдог ш дээ бараг зүв зүгээр байхад чи л харддаг энээ тэрээ гээд л тэгээд аль болох болж бүтэх талаас нь ярилцсан тэгээд хэдэн сар ярихгүй байжгаад дахиад л яриад салахгүй байх юм яах вэ? манай нөхөрт ч буруу байгаан болов уу, залгах болгонд нь яриад л ер нь эрэгтэй эмэгтэй найзууд гэж байдаг болов уу? Би одоо бие давхар болхоор аль болхоор тайван баймаар байдаг гэтэл иймэрхүү асуудал гарсаар л байна бас 5 6 жилийн өмнө үерхэж байсан охин нь хүртэл саяхан залгасан байх юмаа. Хэтэрхий олон юм биччихлээ.