НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдлаа. Тохиролд 2021 оны зургаадугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 32,038,077 баримт хамрагдсан юм. 

Үндсэн тохирлын дугаар: 37368340

  • 30 мянган төгрөгийн азтан – 28,843
  • 100 мянган төгрөгийн азтан – 2,886
  • 500 мянган төгрөгийн азтан - 279
  • 1.5 сая төгрөгийн азтан - 24
  • Гурван сая төгрөгийн азтан -5 
  • 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй. 

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байсан юм.

Супер тохирлын дугаар 97991257 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.