Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалтын тов, инфляцын нөхцөл байдал болон Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн дельта хувилбартай холбоотой асуудлуудыг хэлэлцжээ. 

Гарсан шийдвэрүүдээс танилцуулбал, Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон байна. 

Үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг уриаллаа.