Өнөөдөр 09:15 минут орчимд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичэрхийлэл мэдрэгдсэн юм.

Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа. 

ООГХ-ийн ГХСС-ын эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнхсайхан "09:12:01 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумааас урагшаа 49 км-т магнитуд нь 5.2-той газар хөдлөлт болсон. Чичирхийлэл нь Улаанбаатар зэрэг газруудад мэдрэгдсэн" гэв.