Замын уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг дайрчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Халдварт өвчин судла­лын үндэсний төвийн зүүн талын уулзар дээр өчигдөр 17.30 цагийн орчимд хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг дайрсан хэрэг гар­сан байна.

Энэ талаар Замын цагдаагийн газ­рын Олон нийттэй харилцах хэлтээс тод­руу­лахад “Баянзүрх дүүр­гийн цагдаагийн хэлт­сийн цагдаа ажлаа хийж байхад дайрч, гэмтээсэн тухай дуудлагыг дөнгөж сая авлаа. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн ажил­лаж байна. Ослын шалтгааныг тогтоогоогүй учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.