Боксын эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга Э.Цэндбаатар хоёрдугаар тойрогт Вьетнамын тамирчин Нгуен Ван Дуонтой өрсөлдлөө.

Эл тоглолтод өрсөлдөгчөө илт давуу яллаа.

Дасгалжуулагч Б.Энхтайваны шавь Э.Цэндбаатар медалийн төлөө Оросын Альберт Батыргазиев, Доминиканы Де Круз нарын ялсантай өрсөлдөнө.