"Токио 2020" олимпын наадмын Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг Нигерийн бөх Блэссинг Обородудутай оноолт таарч, 7:2 онооны харьцаагаар ялагдлаа.

Тэрбээр барилдааны эхний үед 7 оноо алдсан бол хоёрдугаар үед 2 оноо авсан ч цаг дууссанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Маргааш тэрбээр хүрэл медалийн төлөө барилдана.