Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цагаан хөтөл” гэдэг газар “Приус 20” загварын суудлын автомашин нь авто замын хажуу руу онхолдож хоёр хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ.

Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-ийн жолоодож явсан /39 настай, эрэгтэй/ “Волво” загварын том оврын ачааны автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ цохисны улмаас Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн З-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ авто замын хажуу руу онхолдожээ.

Үүнээс хоёр иргэн нь автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан тул цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн байна.