Та нараас нэг зүйл дээр зөвлөгөө авах гэсийн. Би нөхөртэйгээ амьдраад удаж байна.

Гэтэл санхүүгийн асуудлыг бүгдийг би хариуцдаг, олдог. Тэгж байхад надад тусална гэж байхгүй. Харин ч түүний ээж,эгч нтp нь надаас байнга мөнгө нэхдэг би ч өгдөг эхлээд өгөөд сургасан нь миний буруу гэж сүүлийн үед бодох болсон.

Одоо би яаж түүний ээжийг мөнгө гуйхад өгөхгүй байхав ээ. Нэг удаа гуйхдаа 200 тэгээд түүнээс дээшээ нэхдэг буцааж өгнөө гэдэг ч нэг ч удаа өгч байгаагаүй. Өөртөө ч олигтой хувцас хунар авч чадахгүй хэцүү болоод өөртөө уур хүрээд байна