Монголын кино урлагийн түүхэн замнал гэгээ цацруулсаар мөнхөд үргэлжлэх нь дамжиггүй хэмээн, сэтгүүлч миний бие өчигдөр болсон “Луйвар” монголын уран сайхны киноны нээлтийн үеэр цас, бороонд норон бодолхийн зогслоо. Үнэхээр киноны уран бүтээлчид маань бүтээхийн төлөө, бүтээснээ үзэгчиддээ толилуулахын төлөө учирч болох саад бүхнийг даван туулж байдагийн тод илрэл болж цас бороо ээлжлэн орсон сэрүүхэн орой “Тэнгис” кино театрын гадна талбайд тусгайлан зассан ёслолын талбайд уран бүтээлчид маань сэтгэл дүүрэн киноныхоо нээлтийг хийлээ.

   Үе үеийн олон гайхалтай уран бүтээлчид энэхүү ёслолд оролцохдоо хэзээ хэзээнээс илүүтэй догдлон байгаа нь харагдаж байсан бөгөөд тэднийг харж, тэдэнтэй учран золгож шинэхэн уран бүтээлийн өлгийдөн авхаар хүрэлцэн ирсэн үзэгч түмэн тус талбайг дүүргэн байсан нь үнэхээр л Монгол түмэн кино урлагтаа хайртай, дуртай байдагийг харуулж байсан юм. Ингээд гадна талбайд болсон нээлтийн үйл ажиллагаа өндөрлөхөд дотор зааланд мөн л уран бүтээлчид болоод үзэгч түмэн сэтгэлийн жаргалтайгаар учран золгож киногоо үзэхийг тэсэн ядан хүлээсээр танхимд орцгоосон юм. Ийнхүү “Луйвар” монголын уран сайхны киноны нээлтийн хүндтэй зочид болох Монголын Үндэсний кино урлагийн академийн тэргүүн, кино найруулагч Б.Цогтбаяр тэргүүтэй эрхэм уран бүтээлчид тайз дүүргэн зогсож үзэгч түмэнтэйгээ мэндчилсээр үзэгчид төдийгүй уран бүтээлчдийг удаан хүлээлгэсэн кино албан ёсоор нээлтээ хийсэн юм. 

   Нэрт найруулагч Б.Балжинням гуай энэхүү уран бүтээл дээр зөвлөхөөр хамтран аижлласан бөгөөд тэрбээр нээлтийн дараа “Би тэднийг сайн бүтээл хийнэ гэдэгт итгэлтэй байсан. Ганц нэг засаж, азлруулах зүйл байлаа. Гэхдээ нээлтэн дээр найруулагч Цогтбаяр хоёрдугаар ангийн тухай дурьдсан. Би хоёрдугаар ангийг заавал хийгээрэй гэж хэлэх байна. Залуус энэ нийгэмд дуугарч байгаагүй сэвдээр мэргэжлийн зохиолчийн хамт хөндөж тавьсанд сэтгэл өндөр байна. Сүүлийн үед кино урлагт зохиол шиг эрэлттэй зүйл байхгүй болоод байгаа. Энэ үед зохиолч С.Пүрэвийг хамтран ажиллаж энэхүү бүтээлийг хийсэнд баярлаж байна” хэмээв. Ийнхүү сайн сэдэв, сайн уран бүтээлчдийн хөдөлмөрийн шимээр бүтсэн “Луйвар” монголын уран сайхны киноны зохиолчоор  найруулагч, СГЗ  Б.Цогтбаяр С.Пүрэв нар ажилласан бол ерөнхий найруулагчаар  СГЗ Б.Цогтбаяр, ерөнхий зураглаачаар Ц.Энхцогт, зөвлөх зураглаачаар Б.Лхагвадорж, ерөнхий зураачаар О.Нямбаваа, продюссерээр Д.Энхжин, хөгжмийн зохиолчоор Б.Одбаяр нарын эрхэм уран бүтээлчид ажиллажээ. Мөн киноны дүрүүдэд МУГЖ Д.Батцэцэг, МУСТА С.Ариунбямба, МУСТА Ч.Ундрал, Ч.Болд, П.Еомжунван, Г.Баярхүү нар тоглосон бөгөөд нээлтэнд хүрэлцэн ирсэн үзэгчид болоод уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авч чадлаа.

Нээлтийн үйл ажиллагааны зурагнууд

 photo Luivarmedee28_zps0c30812f.jpg   photo Luivarmedee34_zps102c7ffb.jpg photo Luivarmedee32_zps1ed36fa3.jpg photo Luivarmedee25_zps38991d60.jpg photo Luivarmedee22_zpsb58f0f57.jpg    photo Luivarmedee30_zps6ed9654c.jpg  photo Luivarmedee31_zps461083dd.jpg  photo Luivarmedee29_zps0042ced6.jpg  photo Luivarmedee21_zpsd0ecb80f.jpg  photo Luivarmedee26_zpsc36c061a.jpg  photo Luivarmedee20_zps12f00c29.jpg  photo Luivarmedee8_zps2645acd2.jpg  photo Luivarmedee7_zpsb3afc001.jpg  photo Luivarmedee6_zps1b23aa1b.jpg  photo Luivarmedee5_zps002877c3.jpg  photo Luivarmedee4_zps1cab047d.jpg  photo Luivarmedee3_zps7ba4997e.jpg  photo Luivarmedee2_zpsd57a736e.jpg  photo Luivarmedee1_zps5fa7129e.jpg  photo Luivarmedee62_zps3a3f1669.jpg  photo Luivarmedee60_zpsd79e6b58.jpg  photo Luivarmedee59_zps52997915.jpg  photo Luivarmedee58_zpsd6cd2fb8.jpg  photo Luivarmedee57_zpsf335bf4f.jpg  photo Luivarmedee56_zpscb17b279.jpg  photo Luivarmedee55_zps04ca0b39.jpg  photo Luivarmedee54_zps71882966.jpg

Улаан хивсний ёслолын зурагнууд

 photo Luivarmedee36_zpsc4917cbd.jpg  photo Luivarmedee11_zps6a1b7c7e.jpg  photo Luivarmedee46_zpsb5151bdc.jpg  photo Luivarmedee47_zps2d146487.jpg  photo Luivarmedee9_zpse26c48c6.jpg  photo Luivarmedee17_zpsb6fb5f89.jpg  photo Luivarmedee15_zpsd011045d.jpg  photo Luivarmedee14_zps0a378ea7.jpg  photo Luivarmedee13_zps95230e18.jpg  photo Luivarmedee12_zpsa01419b4.jpg  photo Luivarmedee10_zpsd154b1da.jpg  photo Luivarmedee37_zps3a3b11e5.jpg  photo Luivarmedee35_zps9c131b8d.jpg  photo Luivarmedee53_zps0374b509.jpg  photo Luivarmedee52_zps711dc46d.jpg  photo Luivarmedee18_zps0047d334.jpg  photo Luivarmedee51_zps874361a1.jpg  photo Luivarmedee50_zps9bd39059.jpg  photo Luivarmedee49_zps68b7fcc7.jpg  photo Luivarmedee48_zps33475f6a.jpg  photo Luivarmedee45_zps344322dc.jpg  photo Luivarmedee44_zpsfbce7ece.jpg  photo Luivarmedee42_zpsaa59e334.jpg  photo Luivarmedee41_zpsc96c3726.jpg  photo Luivarmedee40_zps8591fed1.jpg  photo Luivarmedee39_zpsecd6fe1f.jpg  photo Luivarmedee38_zpsa28e8487.jpg